Saturday, September 16

Нутагтаа хийсэн 5 хонoгийн аялал...

Нарита Terminal 1.
Монгол явахаар догдолсон би хамгийн эрт очсон байлаа. Нэг онгоцоор нисэх хvмvvс аажимаар цугаллаа. Тэрэн дотороос Монголчууд маань нэг л содон, єссєн хувцас, байгаа байдалаараа жапанчуудаас нэг л онцгой. Нарита дээр л нутагтаа оччихсон юм шиг сэтгэгдэл тєрж байсныг нуух юу нь. 4 цаг нисэх замдаа монголд анх очиж байгаа хажууд сууcан японтой нэлээд буу халлаа. Онгоцны цонхоор нийслэл Баатар хотын дээгvvр ниcxэд нэг л сэтгэлд ойр дотно санагдсаныг хэлээд юу гэхэв. Очихоос ємнє цас орсон гэж дуулаа хэрэндээ дулаалж очсон чинь харин цагаан зvйл огт олж харсангvй. Эх нутаг минь халуун орноос ирсэн хvvгээ таниж дээ гэсэн шvv юм бодоод онгоцны буудалаас гартал хэсэгхэн хуй салхи vлээж, Эх нутагтаа ирээгvй удсан чиний харийн vнэрийг чинь залгая гэсэн шиг...

Баатар хотод маань аль хэзээний намарын єнгє оржээ. євс шарлаад п... 2 єдєр гадуур явж хvмvvсйин амьдрал, нvvр зэргийг жоохон харлаа. Намайг очихоос хэд хоногийн ємнє бензиний vнэ нэмэгдсэн гэх. Гэвч хvмvvс ерєєсєє бухамдсан шинж алга. Замаар нь машин багтаж ядаад п... Гэвч аль ч зам дээрээ такси маш ховор, нvдний гэм болсон байх юм. Гараа єргєсєн хvмvvс л их. Зєвхєн Монголдоо ганц гангарааны Энхтайваны гvvрйиг хужаа нар засаж байх юм. Xужаа тєрєх ороод. Нээрээ хужаа гэснээс Азийн цагаан дагина БААТАР хот маань улам л Бээжин барилтай болсонд нэлээд сэтгэл эмзэглэсэн шvv. Хуучин орос ах нарын угсармалууд єнгєє алдаад, шинээр баригдаж байгаа байшингууд нь дэндvv хужаа тєрхтэй. Яaхав хужаа нарыг зараад ажилаар хангаад байж болно л доо. Гэхдээ Монгол архитeктoрчаар зураг тєсєлийг нь гаргуулаад байж болдоггvй юм болов уу?

Их монгол улсаа байгуулсны 800 жилийн ой /Шайраган хамартай ерєнхийлeгчийн vгнээс иш татав. Уул нь Намбарийн хvv биш Єvлvн ээжийн банди байгуулсан болхоор Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой гэж хэлмээр юм даа./
Тэр 800 жилийн ємнє амьдарч явсан Євгєнєєр жинхэнэ євчилжээ. Буянт - Ухаа маань Чинггис хаан гэдэг нэр зvvж. Би тэгээд одоо Чингис хаан дээрээ буугаад, Чингис хаан дээрээс мордлоо ш дээ. Нэг ёсондоо гадаадад гарч, ирж байгаа хvн болгоны xєл доор ороод байж болж байгаа юм болов уу? Уул нь дээдлэн гэдэг арай оор ойлголт баймаар юм даа. Цаад Намбарын хvvхэд чинь Монгол улсын нэрийг Чинггис хаан yлc болгоод ирэх сонгуулаар мєрийн хєтєлвєртєє ашиглах гэж байгаа юм шиг байна лээ. Нээрээ гадаадын улс орон улам шинэ зvйл руу тэмvvлдэг байхад Монгол гэж л 13 дугаар зуун руу тэмvvлээд байх юм даа. Засгийн газараа 13 дугаар зууны шинж чанар оруулаад яaх гэсэн юм болдоо зайлуул. Нэртэйгээр нь бvх машинаа ухэр тэрэгээр солиод, сурагчидын порyмд дээл тавиж єгвєл таарсан юм.

Залуучууд нь байж суух газараа олж ядаад Тэнгис кино теартийн урд хэсэг бvлгээрээ суусан харагдcан. єє тийм бас хосууд зайсангын хажууд баригдсан єндєр бурхан руу мєргєхєєр их явдаг болж. Тэгээд єєрийхєє анхны дурлал, мурлалийг санaхад паркаас єєр хосуудад зугаалах газар гэж байдаггvй байж дээ. Одоо бас арай дээр болжээ. Гэвч бас л дутагдалтай юм даа. Хотодоо доо ганц цэцэрлэгт хvрээлэн босгвол зvгээр юмсан. Эмгэд хєгшид, Хос залуус зугаалж байгаа нь хотын нэг чимэг бнш vv. Аан нээрээ хамгийн олзуурхууштай юм нь байрнуудын ємнєх хуухдийн тоглоомын талбайг шинэчилсэн байна лээ. Багачуулын нар нь гарч байна лээ.

За тэгээд єєрийн сурч байгаа Телевизийн тухай жоохон дурдахгvй бол болохгvй биз. Эээ мєн xэцvv байна лээ шvv. Нэг япон Монгол ТВгийхэн камераа ачидаггvй, харин UBSийнхэн арчидаг болхоороо арай дээр гардаг юм гэж байсан яг л хэвээрээ. Ямар ч олон сувагтай болчихсон юм. MNB, C1, UBS, 25, Eagle, TV5, TV9, TМ /Танин мэдэхvйн суваг/ г.м... Солонгос кино, дуу нэвтэрvvлэг эффирийн цагын 60%ийг эзэлдэг бололтой. Aргагvй дээ vнэгvй байдаг гэcэн. Тєрєєс жоохон хязгаарлалт хийвэл таарсан юм. Уул ямарч орны медиа vндсэний vзэл гээчийг тариж суулгахийн тулд єєрийн орны юмыг тvлхvv vзvvлдэг. Тэр их гадаадийн тухай нэвтрvvлэгээр угжуулж єсєж байгаа vр хvvхэд маань хєєрхий. Mиний veд Социалзм гэдэг юмны буянд Монголоо гэх сэтгэл бага ч гэсэн зvрхэнд минь cyycaн. Одооны Монгол 20 жилийн дараа их л хэцvv болох байх даа гэсэн бодол тєрж байлаа. Бас хаая нэг Америк кино гарах юм. Гэвч 2 Монгол хvн яриасаар байгаад кино нь дуусан. Уг киноны дуу шуум юу ч сонсогдохгvй. Кино нь ч сонирхолгvй болчих юм даа.



За баахан vг vсэгийн алдаатай, бас Монголоо муулсан бичлэг уншигч танд тулгасан бол хvлцэл єчие. Миний нvдэнд туссан зvйлс энэ. Мєн тун удахгуй Баатар хотын бичлэгийг танд хvргэхээ амлаж байна. Дараа бvр цэгцтэй бодож боловсоруулж байгаад бичлэг vйлдэнээ.