Friday, January 25

Идэхийн төлөө амьдрах, Амьдрахын төлөө идэх

Хөөрхий гэж. Блогруугаа ороогүй бүтэн жил болчихсон бна. Миний блог руу ордог хүн ч гэж байхгүй болоо биз дээ.
За тэр яахав. Ноднин 11 сард Японы Кино театраар ”命の食べ方” /монголчилбол ”Амийг идэх арга” ?/ гэдэг кино гараад Телевизийн мэдээгээр танилцуулж байсныг нь үзэж суулаа. Тахиануудыг амьдаар нь шууд пирэслэж байгаа, Төхөөрсөн гахайн гэдэс дотрыг яаж автоматаар авч байгаа гээд бодит дүрсээр хийсэн кино байж билээ. Хальт ТВгээр харахад сэтгэл хэрд хийлгэсэн кино байсан. Бид өөрсдийн мэдэлгүй Олон олон амийг хайр найргүй идэн, Дэлхий цаашдаа ийм байдлаар байж болох уу гэсэн асуултыг үзэгч бидэнд тавихыг зорсон гэж нэвтрүүлэгч нь танилцуулж байсан.
Ингэхээр ойрд толгой дотор эргэлдэх нэгэн асуултыг Блог уншигч танд тавих гэсэн юм. Хүн идэхийн төлөө амьдардаг уу? эсвэл Амьдрахын төлөө иддэг үү? Бага байхад л хариултгүй асуулт гэдэг байсан билээ. Саяхнаас хөгжилтэй орнууд буюу Европ, Япон, Америк мэтийн хүмүүс идэхийн төлөө амьдарч, Африк, Латин Америк, Азийн хэдэн хөгжил буурай орнууд хүмүүс амьдрахын төлөө иддэг байх гэж бодогдоод. Японд ирсэн хүмүүс ТВийг нь үзээд хамгийн түрүүнд ОЙШИ гэдэг үгийг сурдаг. Монголоор бол амттай гэсэн үг. ТВийн эфирийн цагийн ихэнхийг хоолны нэвтрүүлэг эзэлж, Ямар амьд амьтанг яаж янзалбал амттай идэж болохыг танд зааж өгнө. Нөгөө далай загас, зараахайг бол амьдаар нь ам уруу хийгээд л ОЙШИ гээд орилно доо. Монголоос ирсэн хүн бол ойлгох гэж нэлээд цаг хугацаа зарцуулах байх даа. Ийш тийшээ аяллаар явсан тухай яриа өрнөхөд хамгийн түрүүнд хоолны яриа орж ирнэ дээ. Харин монголчууд гадуур явснаа ярихад газар нутаг, байгаль, хүн ардынх тухай ярьдаг юм байх гэж боддог байлаа. Япон хүн гэж....Японы ТВгээр идэхийн төлөө амьдарч байгаа Япончуудаа жоохон юм ойлгуулах гэж амьдрахын төлөө идэж байгаа бага Азийн ядуу буурай орнуудын амьдрал, Латин Америкийн хог нь дотор амьдарч, хог түүн идэж, хогондоо хордон үхэж байгаа хүмүүс, Африкд 7наснаасаа эхлэн ажил хийнэ ээжийгээ тэжээн яваа хүүхдүүд гарч студид байгаа хүмүүс нь нулимс унган байгаа харагдана. Монгол харин идэхийн төлөө амьдрах, Амьдрахын төлөө идэх гэсэн ойлголтыг мэдрэх ч үгүй амьдрал нь үргэлжилсээр... Нэг бодлын аз жаргалтай ард түмэн юм. Монголоос жаргалтай амьдарч байгаа хүмүүс байгааг Монголчууд мэддэг ч өөрсдөөсөө доогуур амьдарч байгаа хүмүүсийг анзаарахгүй юм даа.