Wednesday, January 4

Би хаана явна вэ?

Эрт урьд энэхүү блогийг бичдэг байж. хэдэн жил өнгөрснийг, өөрийгөө хир хөгжсөн, хөгширснийг мэдэхгүй ч Монгол улсыг хир хөгжсөнийг мэдэж байна. Ноднингоос хойш өөрийнхөө юу хийх гэж байгааг өөрөө ч ухаараагүй явсан. Одоо ч гэсэн арга эвээ олохгүй байна. Яагаад гэдэг асуултад хариу олоогүй байсаар шинэ онтой золголоо. Гэхдээ шинэ оныг шинэлэг маягаар угтаад, Шинэ орчинд орсны хүчинд Яагаад гэдэг асуултыг өөрөөсөө асуудаг боллоо. Энэ хэдэн өдөр энэ асуулт толгой дотор байна. Яагаад би компани байгуулж чадсан юм. Яагаад приус 30 зарна гэж ам гарч чадсан юм бол. Яагаад кайро зарах гэж үзээд байгаа юм. Энэ бүхнийг үр дүнтэй болгох гэж үнэхээр хичээл зүтгэл гаргаж чадаж байн уу.
Одоогоор бол үгүй гэж бодож байна. Гэхдээ Яаж, гэдэг асуултад хариулахыг оролдож байгаа. Өөрөөсөө хичээл зүтгэл гаргаж байна. Яаж Яаж