Thursday, June 29

World & Нvvдэлчин ард тvмэн

Нэлээн дээр Фужи телевизийн Айнори гэдэг нэвтрvvлэгээр Унгарын тал нутагт оролцогчид очоод байгаа гархад нэг зvйл нvд бvлтлэх шахаж билээ. Унгарчууд яг л монголчууд шиг морь унаж, монгол гэрт амьдрач байсан. Хамгийн их гайхсан юм нь Монгол бєх байсан билээ. Яах аргагvй монгол бєх байсан юм дaa. Нєгєє нэвтэрvvлэгт орж байгаа япончууд " Энэ монгол бєх байна ш дээ" гээд амандаа vглээд л...
Сэтгэл хєдєлсєн гэж чигтээхэн.
Гэтэл єнєєдєр телевиз санамсаргvй vзэж суутал япон нэг эмэгтэй Кения улсын эрэгтэйтэй хурим хийсэн тухай нэвтэрvvлэг гарч байх юм. Энэ удаад чихэндээ итгэхээргvй зvйл сонслоо. Yхэр, хонь тэжээж амьдардаг Кениягийн хvмvvс vхэрийн суу давс хийсэн цай уудаг. Энэ ундааг ЦАЙ /チャー/ гэж хэлдэг гэх юм. Адилханаар нэрлэн гэдэг бас л нэг гайхмаар зvйл юм даа. Мэдээж дэхийн /ялангуя ази/ ихэнх улс чяй гэж хэлдэг ч тэр хаа холын Кенияд бvр Монголтой адилхан давсаар амталдаг нь сонирхолтой байлаа. Хэзээ нэгэн цагт заавал явж vзнээ. хэхэ.
Аа бас кениягийн нэг инээд хvргэсэн зvйл нь, гал асаахдаа аль чулуун зэвсэгийн vэ шиг 2 модоор асааж байх юм. Тойроод зогсож байсан гаруудийхан нэгний гар утас нь дууграад яриж гардаг байгаа. Yнэн тасархай зохиж байна лээ.

Yнэхээр дэлхий гэдэг гайхамшигаар дvvрэн юм даа.

Айноригийн тайлбар: Хайр суулгасан, Love вагон буюу хайр суулгасан хайрын микро гэж орчуулсан ч болно. Японы хамгийн нэр хvнд бvхий Real show юм. Дvрэм нь 7 гишvvн байх бєгєєд Дэлхийн янз бvрийн улс ороноор аялангаа оролцогчид дотороос єєрийнхєє найз залуу, охинг олж хайр сэтгэлээ илчлэх явдал юм. Хайраа илчилээд япон руу хамтдаа буцах онгоцны тийз єгнє. Хэрэвээ хайраа илчилсэн хvн vл зувшуурбул ганцаараа, зувшуурвул хамтдаа буцдаг. Одоог хvртэл 36 хос тєрєєд байгаа. Тэрэн дотороос хуримаа хийсэн хvн ч бий.

Monday, June 26

Tokyo tower

Нэр; Тоокёо цамхаг
Тєрсєн єдєр; 1958 оны (昭和33年)12 сарын 7 єдєр
Биеийн єндєр; 332.6m
Биеийн xvнд; 4000 тонн

333m



Дэлхий дээрх ганболд тємєрєєр бvтээгдсэн цамхагууд дотор хамгийн єндєрт тооцогддог, Тоокёо цамхаг нь Тоокёо хотын Минатo дvvргийн Шиба Паркад (東京都港区芝公園) оршино.. Дизайныг нь Парисийн Эффэлийн цамхагийг дуурайлгаж хийсэн бєгєєд 9 мeтр єндєр.
Аялал жуучлалын алдартай газараас гадна, олон улсын хэмжээнд нэр хvндтэй Тоокёо хотын бэлэг тэмдэг болсоор иржээ. Шёова 33 онд баригдсантай холбогдуулан 33 гэсэн тоог єндєрт нь оруулахаар зорижээ.

140 поошиг



Тоокёо цамхагийг будхад орсон будагын хэмжээ 28000 литр. Yvнийг поошигоор тєсєєлбєл 140 поошиг болно гэнэ. Єнгєны хувьд олон улсын нислэгийн хуулинд заагдсаний дагуу онгоцноос хархад шууд ялгархаар улаан, цагаан єнгє хослуулан будагджээ.
4000 тонн




Тоокёо цамхагийн хvнд нь 4000 тонн. Дашрамд нь хэлхэд Эффилийн цамхаг 10100 тонн байдаг. Япончууд ганболдийг хєнгєн, бат бєх болгож чаджээ.
Yдэшийн 11 цаг болход цамхаг цацарсан улбар ягаан гэрэлтvvлэгээр гэрэлтдэг. Зарим баяр ёслолоор гэрэлтvvлэг нь Нёoнoн ногоо болж хувирдаг бєгєєд євєл зуны vдэш єєр єнгєєр гэрэлтдэг гэж сонссон боловч би хувьдаа анзаарч хараагvй билээ. Энэ жил харах юм шvv.
Тvvх




1957 оны (昭和32年)6 сарын 29 єдєр барилгийн ажил эхлэж, 1958 оны (昭和33年)10 сарын 14 єдєр дуусаад, тухайн жилийнхээ 12 сарын 7 єдєр нээлтээ хийжээ. 1959 (昭和34年) оны 1 сарын 10наас телевизийн долгион цацаж элсэн байна. (тус єдєр NHK гийн боловсролын сувагийн эффир старт хийсэн байх юм)
Тоокёо цамхагаас Тоокёо хот орчимийн 9 телевиз, 5 FM радио нийтдээ 14 долгион цацагддаг. NHK, NHK боловсролын суваг, Асахи ТВ, Фvжи ТВ, TBS ТВ, Ниппон ТВ, Тоокёо ТВ, Нэвтэрvvлэгийн их сургууль ТВ, Тоокёо Мeтрoпoлитан ТВ, NHK FM, Тоокёо FM, Нэвтэрvvлэгийн их сургууль FM, FM Japan, InterFM.

Тоокёо цамхаг нь vзэж сонирхууштай зvйл маш ихтэй. 1-4 давхарт рeстoран, бэлэг дурсгалын зvйлс худалдан авах дэлгvvрvvд, усны амьтадийн мvзей, Gallery DeLux гэх мэт. Таныг заавал орж vзээрэй гэж зєвлєх Tokyo tower wax museum гэж бий. Хамгийн сонирхолтой нь байж магадгvй. Чухам ямар сонин зvйл байдгийг нь мєхєс миний болхи тайлбарыг уншиж байснаас та єєрийнхєє нvдээр vзсэн нь дээр байхаа. Анхааруулхад зурагын аппаратгvй бол зvглээд хэрэггvй шvv.
Ингээд лeфтэн суугаад 145 мeтрт гацгаая. Энэ хэсэг нь 2 давхар. Доод давхарын шалан дээрх цонхоор та 145 мэртээс эгц доошоо харж болно. Доошоо уначихмаар санагдаад нэг л эвгvй шvv. Club333 гэж байх бєгєєд та найз охин, залуутайгаа амьд хєгжим сонсонгоо, шєний Тоокёо хотыг харсан романтик болзоо хийж болно шvv.
Дээд давхарт нь 4 зvг 8 зовхис рvv дурангаар харж болно. Мэдээж цэлмэг єдєр алдарт Фужи уул, Тоокёо, Ёкохама, Чиба, Сайтама гээд хараа хvрэх газараа харж болно. Yдэш болхоор хавь ойрд нь байдаг буудал, албан газарын цонх сайхан харагдана даа. Sex vзэгдэл хариж ч магадгvй. хэхэ
Та арай ахуухан мєнгє тєлвєл 250 метрт гарч болно. Би гарч vзээгvй болхоор сайн мэдэхгvй ч харагдах vзэмж vнэхээр сайхан гэж итгэж байна. Ямар нэг клvб дэлгvvр байхгvй. Шєнє гарах хамгийн зvгээр байх. Учир нь Нёoны гэрэлээр маш гоё чимэглэсэн болхоор романтик байх нь тодорхой биз ээ. Хосуудын болзоо хийхэд хамгийн тохромжтой газаруудийн нэг яах аргагvй мєн.

Yнэ:
Зєвхєн дээшээ гарах
Том хvн...........820円 250 метр нэмэгдэл..600円
Xvvхэд............460円.................................400円
4 наснаас доош..310円.............................350円

Бvх зvйлийг нь vзэхээр бол
Том хvн.............2,920円 → 2,240円
Xvvхэд..............1,880円 → 1,420円
4 наснаас доош....1,520円 → 1,080円
お楽しんください!!!v(*^Д^*)v

Япон улс 2011 оны 7 сард бvх телевизийн систэм нь АНАЛОГоос ДИЖИТАЛ руу шилжих гэж байгаатай холбогдуулан Шинэ Тоокёо цамхаг барихаар тєлєвлєєд байгаа билээ. Энэхvv шинэ цамхаг нь 1008 мерт. Дэлхийн хамгийн єндєр цамхаг болох юм. Барилгийн ажил нь 2008 онд эхлэж 2011 онд ашиглалтанд єгєхєєр тєлєвлжээ.
Даширамд нь одоогоор дэлхий дээр хамгийн єндєр цамхаг нь Канадын Торонто ЦН цмахаг юм байна. 553.33 мэтр єндєртэй юм байна.

Official site
Wikipedia URL /en/
P.S дараа Дэлхийн цамхагнуудийн тухай дуртах болно.

Saturday, June 3

Angelina Jolie


1975 оны 6 сарын 4нд Los Angeles хотод тєрсєн. Аав нь холливvvдын жvжигчин Jon Voight. 11 настайдаа Lee Strasberg театрын дээд сургуульд элсэж тєгсєєд, дараа нь New York-ийн их сургуулийн кино драмын ангийг дvvрэгсэн. Сургуульд суралцахын хажуугаар London, New York-д мэрэгжилийн модeль хийж байжээ. 7 настай даа аав Vioght-ийн тоглосон "Lookin'to Get out"(1989) анх тоглосон байна. Дэбvт хийсэн бvтээл нь "Cyborg II: Glass Shadows"(1993). Tэр vед 18 настай байжээ. Тvvнээс хойш телевизийн кино зэрэг жижигхэн бvтээлvvд vргэлжилж байсан ч, 1999 онд "Girl, Interrupted"-д Лизагийн дvрийг чадварлагаар бvтээснээр Оскар, Алтан бємбєрцєг кино наадамуудаас оны шилдэг туслах эмэгтэй дvрийн шагналыг гардсан байна. Yvгээр нэр хvнд нь маш єссєн.
Angelina Jolie нь єєрийхєє дvр тєрх, имижийг бvрдvvлж чадсан кино нь яах аргагvй "Tomb Raider"(2001) юм. Тvvнээс гадна "Gone in 60 Seconds"(2000), "Tomb Raider 2"(2003), "Alexander"(2004), "Mr. & Мrs. Smith"(2005) зэрэг кинонуудад тогложээ. Яг одоогоор Robert de Niro-гийн найруулж буй "The Good Shepherd"(2006) кинонд Clover дvрийг бvтээж байгаа юм байна.

Хувийн амьдралийг нь сєхвєл 3 дахь удаагаа гэрлэж байгаа. Анхны нєхєр Billy Bob Thornton ийн хоорондоос гарсан нэг хvvтэй. Сонирхуулхад биe нь дээрээ Billy Bob гэсэн татоо хийлгэж байсан сурагтай шvv.
Jennifer Aniston-оос Bird Pitt-ийг булаан авч, жирэмсэн болсоноо зарлан дуулиан тариад байгаа. Дэлхийн олон олон эрчvvдийн зvрхийг гоолиг биe, зузаан уруулаараа татдаг тvvний фeнvvдых нь тоо сайхан эртэй сууж байгаа ч буурахгvй биз ээ.


Official site

Friday, June 2

6 сарын 1

Єглєє эрт босоод, хамгийн гоё хувцасаа ємсєєд, Ээж аавдаа хєтєлvvлээд, дуртай мєхєєлдєс, амттанаа авхуулаад, хvvхдийн парк ордог байж дээ. Нэг л гоё єдєр. Эсвэл аав ээжийнхээ ажил дэр очиж бэлэг аваад л... Би нэг удаа ээжинхээ ажил дээр очиж гvйлтийн тэмцээнд орж тvрvvлээд бэлэг авч байсан аа маш сайн санаж байна. Даанч бэлэг нь юу байснийг сайн санадаггvй ээ. Хvн болгонд 6 сарын 1ний тухай янз бvрийн дурсамжууд байдаг биз дээ. Та нар ийм нэг дууг санаж байна уу?

Хvvхэд насанд хvргэж єгдєг галт тэрэг
Хэрвээ байдаг бол
Хvн болгон сууна даа гэж
Хаяа би боддог юм
Ийм сайхан, тийм сайхан
Бага насаа би хайрлаж явнаа, хайрлаж явнаа...
20 жилийн ємнє би хурдхан том болох юмсан, ядаж л томчуудад загнуулахгvй хvссэн юм аа хийж болхоор болно гэж мєрєєддєг байж дээ. Аа 10 жилийн ємнє 9 дvгээр анги охин эргvvлэн парк дээр шоудаж ябсан. Бодох санах юмгvй.
Харин одоо буцад хvvхэд болохийг хvсээд дээрх дууг амандаа аялаад сууж байна. Хvн гэдэг нийгэмд ороод амьдрал гэдгийг улам ойлгоод ирхээрээ яагаад хvvхэд насруугаа тэмvvлдэг юм бол? Ах маань 3 настай хvvхэд дэлхий дээр хамгийн ариухан сэтгэлтэй байдаг. 4 настай болхоороо ийм ч тоглоом тиймч тоглоом гээд дэтгэл нь бохирдож эхэлдэг гэж билээ. Yнэн ч юм шиг. Эсвэл том болохоор амьдралийнхаа асуудалдаа туйлдаад, олон юм бодоод, стрэссээ дийлхээ болихоор эргээд хvvхэд болохийг хvсдэг юм болов уу? Томчууд бидний бvтээсэн нийгэм бохирдож заваарсан юм болов уу даа. Тэнд Африкд єлсєглєн, энд Камфожи, Чичэн, Иракад дайны утаа дарагдаагvй байсаар л...
Гэтэл єнєєдєр хvvхдийн баяр. Дэлхий дээр хэдэн хvvхэд баярлаж чадаж байгаа бол?
10, 20 жилийн дараа би юу мєрєєдєж суух бол. Магадгvй буцаад 26 насруугаа буцах юмсан гээд санааширч байх байх даа. Дэлхий ч одоогоосоо дээрдэх юмгvй Тэнд нэг нь олсоод л... Энд нэг нь газар булсан минид єртєєд л... Монголчууд дэндvv жаргалтай юм аа.
Ингээд дуусгахгvй бол энэ бодолын хэлхээс дуусахгvй нээ...