Friday, October 6

Кино ба бодит нийгэм

"Кино 2 хуваагддаг. Бодит ертєнцийг мартагдуулах, Бодит ертєнцєд мартагдсан зvйлийг сануулах..." хэмээн японы Язаки Хитоши найруулагч хэлжээ.
Монголд хэзээнээс кино гээч урлагыг vзэж мэдэрч эхэлсэн юм боллоо? 1950аад оны vед Хуучин хvv, Цогт хун тайж киногоор монголын кино урлагын ертєнц эхлэсэн. Телевизээр Зєвлєлтийн кино гарч одоогын эмээ євєє нарын сэтгэл зvрхийг эзэмдэж байсан. Сэтгэл зvрхэнд хоногшсон, тухай vеийн бодит ертєнц, байдалыг vзvvлсэн сайхан кинонууд... Одоо vзхэд тухайн vед хvмvvс яаж амьдарч байсан нь сэтгэлд тодорхой дурайна. 90ээд оноос бид бvгдийн мэдэрсэн эрх чєлєєг тусгасан Агшин, Шvтээн, Аргамжаа гэх мэт кинонууд гарч байсан. Тэгвэл 2000 оноос хойших бидний амьдарч байгаа бодит нийгмийг мэдрэх боломж бий юу? . Бид єєрсдийн бодит нийгмээ юунаас, хаанаас, хэнээс, мэдрэх болж байна. Монголын нийгэмд vл нийцэх Солонгос савангын дууриар амьсгалж . Бодит нийгэмээ мэдрэхгvйгээр мєрєєдєлийн ерцєнцєд амьдардаг vндэстэн єєр байдаг болов уу? Африкын мєрєєдєл гээч юм дээр vед сонингоос уншиж байсан юм. Африк залуучууд Америк кинонгоор євчилж нэг зовлонд унсан баян цагаан хуухэн гарч ирээд Африк залуу тусалсанаар баян болдог юм уу, эсвэл нэг cуглаанд их мєнгє хожихоор тєсєєлєн ажил хийх сонирхолгvй болсоноор ядууралд орсон гэж... Yнэн худалыг нь сайн мэдэхгvй ч бас нэг юм хэлээд л байх шиг. Гэвч одоо тэнд єєр болсон. Хєгжил эхлэж байна. Харин монголд ах, эгчээ Оппа хэмээн дуудаж, гадаадад гарвал сайхан амьдрахаар тєсєєлсєн хvмvvсээр дvvрч байна. Би єєрєє гадаад амьдрардаг болхоор нутагтаа vлдсэн хvмvvсээ муулах дургvй байдаг ч сэтгэл євдєх юм. Хэрэвээ би гадаадад гарч номын дуу сонсоогvй бол хэцvv амьдралдаа дарагдаад маргааш яаж хоосон хонохгvй гэсэн бодолдоо анхаарал хандуулаад юу ч мэдрэхгvй байх байсан даа.
Японд амьдараад эдний савангийн дуурь, уран сайхны киног vзхэд тойрон хvрээлж байгаа нийгэм тэр чигээрээ байдаг. Ангийхаа хvvхдvvдтэй яриад сууж байхад Япон хvн нийгэмээ Comic бую Мангагаас суралцдаг гэж байсан. Манга гэдэг нь нєгєє япончуудийн хамгийн их уншдаг зурагт ном. Тухайн зурагт номон дээр гардаг баатарууд нь танитай адилхан Мак идэж, хичээлдээ хоцороод... Бvр Эминэмийг шvтээд гуйж байж ч магад. Твийн нэвтэрvvлэг нь ч амидарч байгаа vеийнхээ тухай маш сайн танилцуулдаг.
Монголын бодит амьдралаас зугтааж, Мєрєєдєлийн ертєнц рvv тэмvvлсээр л...Одоо нэг vеээ бодвол амьдрал, амжиргаа дээшилж байгаа болхоор Бодит амьдралд мартагдсан зvйлийг сануулхаар, бодит амьдралыг мэдрvvлэхээр Монгол кино олшрох болтугай...