Sunday, December 10

I'm Live

Би амьд. Сүүлийн үед тааралдсан найз нөхөд "Чамайг үхчихсэн юм болов уу гэж бодлоо" гэж хэлүүлэх олширлоо. Мэдээж тэр хүмүүст тэгж хэлэх шалтгаан бий. Миний гар утас руу залгана утасаа авахгүй, майлын хариуг бас бичихээсээ бичихгүйн олон. 21 дүгээр зууныг мэдээлэл харилцааны зуун гэж хэлүүлэх болсон хамгийн том шалтгааны нэг нь Гар утас юм болов уу гэж бодогдлоо. Гар утас гэдэг юм байхгүй байх үэд хүмүүс чухам яаж амьдарч байсан юм боллоо. Найз нөхөддөө гэнэт шийдсэн нийллэг, паарыг яаж хэл авалцдаг байсан юм бол. Хоёр хөл л байсан байх даа. хэхэ Гэнэт гэнэт шал утгагүй юм бодогдох юм. Гар утас гэсэн юм бидний амьдралд хүч түрж орж ирээд нэгэнтээ 21 болжээ. 21хэн жилд Гар утас маш хурдацтай дэлхийд тарсан. Анх японы цахилгаан харилцаа холбоо компаниас Шёрүдаахон нэртэй анхны гар утасыг хэрэглээнд гаргажээ. Мэдээж хоёр баагий суугаад "ЗА хотын хаана байсан дуртай утас руу холбогдох, утасгүй утас хийчихье" , " Өө тэгье" гээд бүтчихсэн эд биш. Долгион доторх шуугиан, батарей зэрэг асуудал замын дунд гарч ирж байж. Ямар ч л байсан Гар утастай болгож өгсөн ННT Докомо / Nippon Telegraph and Telephone/ компанийханд Дэлхий дахин баярлалаа гэж хэлэхээр болж. Одоо дэлхий дээр Хэдэн гар утас кармаалаад алхаж байгааг хэнч мэдэхгүй. Дашрамд нь хэлхэд Докомо гэдэг нь Японоор Хаа ч гэсэн утгатай билээ. Нэг ёсондоо хаа ч явсан сийхгүй гэсэн үг. За ингээд хаа ч явсан сийхгүй эд дэлхий дээр тархаад 40өөд жил болж. 1960аад онд хоёр гараараа барьж ярьдаг асар том эд байсан нь 70аад онд ганц гараараа барихаар хэмжээтэй болжээ. Тэгээд бидний мэдэх микрочипсийн эрин үе эхэлсэнээр Одооны гар утасыг эх барьж. Яг одоо дэхий дээр хэдэн хүн гар утас эзэмшиж байна вэ? Хамгийн том сүлжээ болох Водафон грүп 2006 оны 6 сарын байдлаар 26 улсад охин компани, 33 оронд сүлжээ нь үлчилж байна гээд бодохоор бага ч гэсэн төсөөлөл төрөх байх.