Saturday, May 27

Гарчиггvй

Хvмvvсийн блогийг уншаад бардаггvй ээ. Аргагvй дээ. Бvтэн жил Gameдээд, дараа нь єєр юу ч билээ хийж байсан юм чинь. Одоо ингээд бодход 3 жил Японд юу хийгээд єнгєрєєчих вєє гэж хаяa єєрєєсєє асуух юм. Зvгээр л суугаад байсан гэвэл бас тийм биш юм аа. Мэдээж хvний нутагт ирсэнийх єєрчилєлт орсон л байж таараа. Ах маань ирээд намайг гайхсан нудээр ширтээд сууж байхыг нь би нэг бус удаа харсан. Миний чухам юун єєр болсон юм боллоо. Єєрєє ч мэдэх юм алга. Лав л гэртээ сууж байх даа дуугаа хураадаг болчихсон байна лээ. Ганцаараа 2 жил амьдарсаны нєлєє ч байж магад...

Тэр нэг бороотой єдєр аралын японд буугаад аль хэдийн 3 жил болжээ. Анх 19vvлээ чийглэг хvнд агаартай онгоцны буудал дээр цэцэг барьсан багшаараа угтуулсансан. Автобусаар байрандаа ирээд эхний гайхширалтайгаа таарлаа. 2 давхар, 4 єрєє жижигхэн гал тогоо бvхий байшин биднийг угтаж, 2 давхарт нь охидууд, нэг давхарт нь эрчvvд гэсэн ангилалаар орлоо. Шvршvvр нь ганцхан, Сvvлдээ эрэгтэй эмэгтэй хамаагvй нvцгэн гvйх болж билээ. Хvмvvсээ гэж...
Япoнд анхны єглєєгєє угтаад гэрлvvгээ утасаар яриж ээжийнхээ санааг амараагаад 2 дох гайширалтайгаа учир ваа. 8н жёгийн єрєєнд 6-уулаа амьдарч буй бидний байpны сарын тєлбєр нь хvний 3 ман гэх. Япон чинь дэлхийд амьжиргааний тvвшин єндєртэй. Тэгээд ч гvрийх гэж ирсэн юм чинь vзvvлээд єгнєє гэж хоорондоо ярилцсаар бvгд бvсээ чангалсан. 3 дахь хоног дээрээ сургуулиа очиж vзэх болсон бид бас л нvд бvлтэх шахлаа. Сургууль хvртэл мeтрoгooр 3 буудал гэнэ. Yнийг нь сараар тооцсон чинь миний нєгєє хармааны мєнгє сар хагас бололгvй дуусах шинжтэй. Тэгээд хvн гэдэг тийм veд цайрдаг л юм байна лээ. Юy ч бодохоо боллоо. Юун єр, юун японд ирээд монго хийх. Хоолны мєнгєє олох минь.
Сургуулийн нээлт ч сайхан боллоо. Монгол улсынхаа элчин сайдын яaман дээр зєвхєн Монгол сурагчтай Япон хэлний сургууль гэсэн тодотголтой бєєн найдвар тавигдсан 19 хvн эгнээд зогсож билээ. Одоо тэр 19 хvн бvгд єєр єєрийнхєє замаар замнаж дээ. Тэгээд єдєр хоног єнгєрсєє л...
Нэг л мэдхэд харaмаа хоосорлоо. Нєгєє Монголд байхад бараг л онгоцны буудал дээр буулгаад шvvд ажил чинь хvлээж байгаа гэсэн хvмvvс маань мурчихсан байна гэдгийг ч аажимдаа ойлголоо. Монголд зvvд мєрєєдєл шиг юм их сонсож дээ. Тэрэнд нь итгэлж л байдаг. Маниус шиг олон хvн хулихдуулдаг байх даа.
Ажилгvй хvмvvс архи эргvvлсээр асуудал нэг бус удаа босголоо. Монголд цагдаагийн машинд сууж vзээгvй хvн чинь японд ирээд сайн нєхєдийн буянд бvр єндєр хєгжилтэй орoны цагдаагийн машинд суугаад vзчихлээ. Хvнд ярих юмтай л боллоо гэсэн. Аав, ээж маань сонсвол би нvvрээ хаашин хийнэ.
За тэгээд бас нэг нартай єдєр ажилийн сураг гарч би гэдэг хvн цуг ирсэн залуутайгаа эгчийх нь байдаг газар болох Сайтама руу нvvлээ. Монголд байхдаа япончууд 1 цаг вагонд сууж ажил даа ябдаг гэдгийг сонсоод тэнэгээр нь дуудаж байсан хvн чинь одоо єєрєє тэр амьдралийг нь биеээрээ vзэж байх гэж. Яaхав зvгээр л юм байна лээ. Баатар хvн зогсоогоороо унтдагийг бас вагон дотор сурсан даа. Хожимоо муриулчихсан л болохоос найзынхаа эгч болон бусад сайн санаат монгол хvмvvсйин буянд ирээд 10 кило турсчихсан байсан махаа эргvvлэн олж авлаа. Тэгж байтал сургууль ч амарч, мєнгийг нь бодоод би гэдэг хvн хєдєє очиж хими цэвэрлэгээнд ажилахаар гараад єглєє. Монголд бол зvглэгч vгvй байсан хvний баастай алчуур угаалгийн машинд /мэдээж гэрт байдаг угаалгын машин биш/ шидээд л... Филлипин, Пакистан, Япончуудтай мєр зэрэгцэн ажилсаар нэг сарыг vдлээ. Тоокёо ортол амьдрах байшин гэсэн асуудал угтаж байна. Бараг л хvчээр л шахуу 4 охиныхоо амьдaрч байсан 2 давхар байшинд очоод 1 давхарт нь амьдарчихлаа. Бас л ажилгvй єдєр хоногууд... Тvрvvвч нимгэрээд л... Нэг шуудангийн ажил ашгvй олдож гараад шидлээ. 14 цаг суух эрхгvй ажил байлаа. орой 5аас єглєє 8 хvртэл. Дунд нь 1 цаг хєлєє амараана. Хvн гэдэг амьтан тэгээд яваад байхийг нь яaнаа. Манай сургуульд коохай ирж байна гэнэ. Би чинь ингэж сэнпай болох гэж. хихи
Ажилах хугацаа дуусаагvй байтал сургуулиас дуудаад яах аргагvй болж буцалаа. Уул нь мєнгєє бодоод суруулиа хаяaд ажилчихмаар л санагдаж байсан. Гэвч бас нэг зорилго гэдэг юм дотороос чангаагаад хичээл номондоо шамдлаа. Єєрийгєє яая гэж байж бас коохай нартаа ажил олж єгєх гэж их гvйсэн дээ. Даанч хvн гэдэг амьд биeт чинь ойлгодоггvй юм байна.
Олон ч хvнд хулихдуулсан даа. Энд нэг юм толгой руу шаагаад л авах шиг болж билээ. Монголд байх даа "Япон хvн ёс суртахуунтай, гeрман хvн цэвдэг" гэх мэтээр хvмvvсйиг vндэстэнээр нь ялгаж боддог байж. Мэдээж vндэстэний ялгаа байдаг ч энэ дэлхий гэдэг гариг дээр амьдарч буй ХVН гэдэг амьд биeт бvгд л адилхан юм бодож, адилхан юм хvсэж мєрєєддєг, хvн гэдэг утагаараа хоорондоо ялгарах юмгvй юм байна гэдгийг ойлгож билээ. Япон хvмvvс доторч хvн хулихдах нєхдvvд зєндєє байдаг. Бvр хvн итгэмээргvй траншаны хvмvvс ч бий шvv.

11 сард нэг ажилийн ярилцлага єглєє. Тэнцээд, цалинг нь бага гэж их л голсон ч орж билээ. Гэвч тэр ажилаа єнєєг хvртэл хийнэ гэж яхан мэдэх билээ дээ. Тэгээд шинэ жил дєхєж байтал амьдарч байсан байрнаасаа хєєгдлєє. Одоо би хаачих болж байна. Амьд хvн аргатай гэдэг шиг ямарч байсан нэг юм олоод орлоо. Тэгээд 4vvлээ орох байтал 2 маань амьдралаа хоогоод яваад єглєє. 4 сарын дараа нєгєєх маань амьдралаа хєєгєєд явлаа. Японд ирээд хамгийн удаан цугтаа байсан найз.

Ингээд л би гэдэг хvн ганцаараа амьдарч эхэлсэн дээ. Япон хэлний сургуулид маань 40єєд оюутан байсан боловч 5хан нь сургуулиа тєгссєн юм даа.
Тєгсєєд мэрэгжилийн сургуулид орсон доо. Ганцаараа амьдарсан 2 жилийн хугацаандаа Game, чат гээд цагыг єнгєрєєх гэж оролдсонсон. Ганцаараа байхаар дуугай болдог тал байж магадгvй юм. Угаасаа тэгж их яридаггvй байсан дєє.
Мэдээж 3 жилийн хооронд юу болсоныг бvгдийг бичих боломжгvй. Хоолгvй хонох, тогоо таслуулах, за утас бол байнга... Гээд Монголд байхдаа аав ээждээ эрхэлээд амьдралийн жижигхэн сауудалийг анзаардаггvй байсанаа мэдэрсэн. Ажилаасаа ядараад орж ирсэн ээж маань vргэлж аяга цай чанаад тавичихад ядаг байнаа гэдэг vгнийхэн vнэ цэнийг бас энд ирээд л ойлгосон...

Хvн ойлгохооргvй хагас дутуу юм бичсэндээ хvлцэл очьэ. Японд хувийн зардалаар ирэхийг бодож байгаа хvнд маш сайн тооцож vзэх хэрэгтэй шvv гэж зvблvх гэсэн юм. Мvн залуусаа Мєрєєдєлєєсєє хэзээч битгий ухараарай!!!

Saturday, May 20

Хариулт олоогvй асуултийн хариу


Улам л єєрийгєє жижигхэн гэдгийг мэдрэх юм. Монголд нэг хувийн дээд сургуульд сурч байхдаа МУИС-ын тvvхйин багшаар Монголын тvvхйиг заалгаж байж билээ.
Шанюv, тvvнйи хvv Модон Тємєр /зєв тогтоосон уу яасан/ 2-ын тvvхээр Монгол улсийн тvvх эхэлдэг юм шиг санагдатал заалгаж билээ. Чингисийн євчины хvчинд vр хvvхэд, удам судараар нь агуу хvнийхээ тvvхйиг гомдохооргvй толгойруугаа багшаар чихvvлсэнсэн. Тvvх ч цааш vргэлжилсээр... Мэдээж Тогоонтємєр, Амарсанаа, Цогт хун тайж гээд Монголийн тvvхийг цаг vеээр нь єєрийнхєє vзэжээр зааж єгч билээ. Тvvх ч vргэлжилсээр социализмын vе ирхэд нь би гай таарч хичээлээ таслаад сонсож чадаагvй юм. 10 жилдээ заалгаж байснаас хэтрэхгvй зvйл заалгаад байхаар сурах эрмэлзэх буурах нь аргагvй биз дээ. Тэгээд миний мэдэх Ардчилсан монголын тvvх. /би сайн мэдэх болов уу?/
Монголын тэр тvvхйин шинжлэх ухаанд байдаггvй тvvх олон байдагийг японд ирээд мэдлээ. Бидний мэдэх Япон Монголын дайн гэж хvvхэд байхаасаа сонсож ирсэн тvvх маань Дэлхийн тvvхэнд Орос-Японы зэвсэгт мєргєлдєєн болоод дуусах жишээтэй. Єєрєєр хэлбэл Монголчууд бид дайн vзээгvй ард тvмэн. Япончуудын ємнє "Та муусай нарыг цагтаа ялж явлаа" гэж цээжээ дэлддэг нэгэн бахархал маань нvдний ємнє усанд живчихлээ.
Yнэн бодит байдлыг мэдэх тусам єєрийгєє мэдлэг нэмгэнд дотор бачимдаад... Мэдээж хvн болгон мэддэггvй тvvхээ мэдэхийн тулд гадаад хэл сураад байх асуудалтай. Жишээлбэл би гэхэд найруулагч мэрэгжилд мэрэгших гээд гуйж байна. Єєртєє ахдсан мєрєєдлийн хажуугаар тvvхээ судлах цаг гаргаад суух хэцvv. /чадах ядахаара цаг гаргадаг ч гэсэн хvрэлцэхгvй. Мэрэгжлийн хэллэг тогтоохоос эхлvvлээд.../

Яaвал монголчууд тvvхээ гадныханд нvvр бардам ярьдаг болох вэ?
Энд хэн нэгэн японтой уулзаад монголын тvvхийн талаар яриxaас айдаг болоод байгаа. Учир нь тэдний хэл дээр монголын тvvхйин талаарх мэдээлэл маш их байдаг. Гэтэл бид социализмээр 70аад жил гувиулсан тvvх заалгаад, ардчилалын давалгаанд тvvхтэй манатай байсан болохоор над шиг хvмvvс цєєнгvй байгаа гэж єєрийгєє тавишруулж байнаа даа. Мєн бид хэдий болтол гадаад хэл дээpх тvvхээ мэдэхгvй явах юм болоо? Орчуулж эхэлцгээе гэж УРИЛАЖ байна.

Єнєєдєр Монгол туурагтны Цахим єртєє сайтаас Хайлж буй Дээд Монгол! гэсэн Кэмбрижийн их сургуулийн Д.Бум-Очирийн илтгэлийг уншаад хариулт олоогvй асуултынхаа хариуг оллоо. Хэдхэн хоногийн ємнє Хаварын баяр дууссан орой хэдэн найзуудтайгаа Монгол, Євєр Монголын асуудалаар мэтгэлцэж байсан маань санаанд ургаад ирлээ. Тухайн єдєр мэтгэлцээнд оролцож байсанаас хэдэн хvн энэ нийтлэлийг уншсан байсан бол?
Нэг найз маань " Євєр Монголчууд биднийг бодвол бичиг vсэгийн соёлоо авч vлдсэн, Харин бид /буюу ар монгол/ юу авч vлдсэн юм бэ? " гэсэн асуулт тавихад би хий дэмий бухимдаад єнгєрсєн билээ. Надад хариулах vг олдоогvй. Хэн нэгэн Хятадууд Євєр монголчуудад цусаар уусгах бодлог явуулаад одоо бараг цэвэр цустай хvн байхгvй болсон. Бид цусаа цэвэр авч vлдсэн гэх нь сонсогдож байсан. Єєрсдийгєє одоо болтол Монгол хvн гэж бодсоор яваа Монгол угсаатанууд сонсвол /угаасаа сонсож байсан/ сэтгэлд нь ямар их сэв суух болдоо.
Гэвч бид Монгол цуснаасаа илvv Чингисийнхээ нэр тєрийг авч vлдсэн зvйл байдаг. Тусгаар тогтонсон Монгол улс гэдэг нь Монгол угсаатаны бахархал мєн. Дээрх илтгэл дээр Дээд монголчуудын " Дэлхий газарын зураг дээр Тvвд гэдэг улс байдаггvй харин Монгол гэдэг улс байдаг " гэдэг vгийг уншаад тусгаар тогтнолын тvлvv цусаа урсгасан Євєг дээдсийнхээ ємнє одоогийн тэр цээжээ дэлдэж байгаа залуусын ємнєєс ичих шиг л болсон. Нэг жишээ хэлхэд цагтаа дэлхийг соёл, цэрэг бvх юмаараа байлдан дагуулж байсан РОМ гvрэн гэхэд одоо бий билvv.
Євєг дээдсийн минь бидэнд vлдээсэн энэ их нэр тєрийн ємнє бид Ар монголчууд " Юугаа авч vлдсэн юм бэ? " гэж хэлэх эрхгvй хvмvvс. Тусгаар тогтнолоо авч vлдэхийн тулд бичиг vсэг, ёс занцшилаа золиосолсон євєг дээдсээ уучилах ёстой биш vv.
Хужаа гэж ад vзэгдсээр байгаа Мoнгол угсаатануудаа улам илvv судлан таних хэрэгтэй гэсэн бодол тєрлєє.

Монгол угсаатануудаа хvндлэн харицах юмсан даа. Тэдэнд биднээс єєр гар сарвайх хvмvvс бий билvv. / by Бум-Очир/

Thursday, May 18

Rammstein


Улс   Germany
Идэхвжилт  1994-єнєєг хvртэл
Урсгал    Tanz-Metall
Гэрээт Co.ltd. Motor Music, Republic
Records,
Slash Records, Universal Music

Гишvvд

Дуучин    Till Lindemann/4 January,1963/
Гитар     Richard "Scholle" Kruspe/24 June,1967/
Гитар     Paul H. Landers /9 December,1964/
Басс       Oliver "Ollie" Riedel /11 April,1971/
Бємбєр     Christoph "Doom" Schneider /11 May,1966/
Кэебоард   Christian "Flake" Lorenz /16 November,1966/

Rammstein нь 1994 онд Richard Kruspe санаачилгаар германд байгуулагдсан рок хамтлага бєгєєд, Тэдний дуулдаг урсгал нь Tanz-Metall гэж хэлэгддэг. Metal, industerial, Electronic хєгжимийн тєрєлvvд холилдсон урсгал юм. Дуунуудаа герман хэлдээр дуулдаг.

Хамтлагийн нэр Rammstein нь 1988 онд агаарын акорбат хийж байсан онгоцны осол болсон баруун Герман Ramstein хотын нэрнээс vvдэлтэй гэж vздэгч, тус хотын нэрнээс хамтлагийн нэр нь нэг "М" vсэгээр их юм байна. Xамтлагийн гишvvд ч єєрєєр ярьдаг гэнэ. /Ramm гэдэг герман vгний утгийг олсонгvй. Stein гэдэг нь чулуу гэсэн утгатай. Хамтлагийн нэрний утгийг мэдэх хvн байвал надад майл явуулахыг хvсьe./
Тэд нарын дууны шvлэг нь герман хэл дээр байдаг ч герман тєдийгvй дэлхийд алдаршиж чаджээ. 2004 онд гаргасан "Reise, Reise" альбом нь маш том амжилт олсоноор герман гаралтай дэлхийд алдаршсан анхны хамтлага болсон юм.


Хамтлагийн гишvvд бvгдээрээ зvvн гeрман, тvvн дотороо зvvн Berlin болон Schwerin хотоос гаралтай.
Концертэн дээрээ янз бvрийн гал гаргах тоног тєхєєрємж ашиглан галт шоу vзvvлдэг байна.

1995 онд Motor Music/Polygram дуу бичлэгийн компанитай гэрээ хийж чадсанаар 1 дэхь альбом "HERZELEID"ийнхээ бичлэгийг эхэлсэн байна. Тухай жилийнхээ 8 сард анхны сингэл болох "Du Riechst So Gut"ээ, 1 сарын дараа анхныхаа альбомыг тус тус гаргажээ. 1996 оны 1 сард 2 дохь сингэл "Seemann" гарсан байна. Америкийн кино найруулагч Дэвид Линчээр kлипээ хийлгэхээр болсон боловч Линч маш их завгvй байсны уламаас бодит ажил болж чадсангvй. Гэвч RAMMSTEIN маш их таалагдсан болохоор Линч єєрийн бvтээсэн "Lost Highway" кинондоо "Heirate Mich" ба "Rammstein" дуунуудийг нь ашигласнаар Америкт нэр хvнд олох зам нь нээгджээ.

1996 оны 11 сард студидээ иргэн ирж 2 дохь альбом "SEHNSUCHT"нийхаа ажилд шургуу орсон. 1997 оны 4 сард "Engel" сингэлээ гаргасан нь хитээр 12т орж байжээ. 7 сард нь "Du Hust" сингэл, 2 дохь альбом "SEHNSUCHT" тус тус гарсан байна.

1998 онд KOЯN、LIMP BIZKIT зэрэг хамтлагууд оролцдог "Family Values Tour '98"д олоцжээ.
1999 оны 8 сард анхны амьд тоглолт бvхий DVD альбом “LIVE AUS BERLIN” гаргасан байна.
Дашрамд нь дурдахад Du Hust дуу нь хамтлагийн дуунуудаас хамгийн олон киноны Sound Track болж байжээ.

Альбом
Herzeleid (1995),
Sehnsucht (1997),
Mutter (2001),
Reise, Reise (2004),
Rosenrot (2005)

Сингэл
Du riechst so gut | Seemann | Engel | Engel, Fan-Edition | Du hast | Das Modell | Du riechst so gut '98 | Stripped | Single Collection | Asche zu Asche | Sonne | Links 2 3 4 | Ich will | Mutter | Feuer frei! | Schtiel | Mein Teil | Amerika | Ohne dich | Keine Lust | Benzin | Rosenrot | Mann gegen Mann

Office site

Анх 1998 онд Rammstein-ний дууг сонсож билээ. Хvvхдийн парк дээр давуун дээвэртэй дискон дотор DJ болох санаатай оролдож байхад, нэг туувэр CD дээр Du Hust нь байсан юм. Тухайн vедээ сонсоод гоё дуу байна даа гэж дотороо бодоод арай л дискон дээрээ тавьж зvрхлээгvй. Тэр vед Монголд дєнгєж Prodigyг сонсож эхлэж байсан vе бохoлоор. Тэрнээс хойш 2002 онд дахин Rammstein-тай уулзалаа. Монголчууд ч гайхмаар сонсодог болсон байсан шvv. Yнэхээр ч гоё хамтлага.

Yvнээс цааш та бvхэндээ єєрт таалагддаг хамтлага, дуучин найруулагч, кино eр нь бvх зvйлийн тухай танилцуулага бичиж байна. Яaгаад Rammstein-ээр эхэлчих вэ гэдгийг уучилаарай єєрєє ч мэдэхгvй. Сургууль дээр, хичээлийн завсарлагаанаар хєгжим сонсонгоо интэрнэт ухаж байтал чихэнд хангинаад, газар дээрэн интэрнэтээс танилцуулагийг нь хайж байгаад тавьчихлаа.
Нэтээс танилцуулагийг нь харсан чинь сонирхол татаад. Хамтлагийн бvх гишvvн зvvн буюу Социалист Германийх. Єєрєєр хэлбэл та бид нартай адилхан социализмээр хvмvvжсэн хvvхдvvд юм байна. Бидний хєгжилийнхєє удаашралыг социализм руу чихдэг нь нэг талаараа биеээ ємєєрєх гэсэн оролдлого юм болов уу...

Monday, May 15

Єнєєдєр их сайхан єдрийг єнгєрєєлєє. BBQ хийгээд...

Єглєє 2хон цаг унтсан би арай гэж босоод Shinjuku єртєє лvv явлаа. Хавaрын баярыг хамтарч хийсэн оюутан болон япон хvмvvстэй сайхан баяр болсоны талархалын BBQ хийхээр эртлэн гарсан ухаантай минь энэ. Дахиад л нєгєє сайн хvмvvс сайхан найзуудтай уулзах нь...
Болзсон цагаас 5 минут хоцорц товолсон газараа хvрлээ. Мэдээж уузахаар тохирсон хvмvvс маань хэн ч байсангvй. Єєрийгєє хамгийн тvрvvнд ирчихлээ гэж бодоод дотороо их л маадгар вагоны хамгийн урьд хvртэл алхаад буцтал Бамбууш зогсож байх юм. Уулзаад удаагvй байтал Тугаа, Заяа 2 ирлээ. Гэтэл Дэрмээ, Зоригт, Ариунаа 3 аль хэдийн ирчихсэн дээд давхарт байсан юм байна. Тэгээд л нєгєє тvрvvлж ирсэн гэх хамараа сєхсєн бодол алга боллоо. Бvгд нийлээд Zushi єртєє лvv гараад єглєє. Тэнд Даваа 9 цагт ирчихсэн гэсэн сураг гарч байна. Сэтгэл догдлол их юм аа.

Tэгээд бvгд Zushi єртєєнд уван цувал цугалцгаалаа. (Тани-сан, Ногучи-сан, /бас нэг япон хvн байсан боловч би нэрийг асууж танилцсангvй. Тэнэг байх аа/ Энхзул, Тэгшээ, Отгоо, Миками-сан. Миками-саны эхнэр нь, Сакагучи-сан, Мияхара-сан)

Єртєєнєєс 20 минут алхаад BBQ хийх айл даа ирлээ. Яг далайн эрэг дээр vнэхээр гоё газар байсан. Нийт очисон хvмvvс гэвэл 18 дээр гэрийн эзэнvvдйиг оруулаад 20 хvн. Очиод хєнгєн хоололчихоод 2 хуваагдан завинд сууж далайд хєвлєє.
Гэртээ ирээд бодсон далайд анх удаа завиар зугаалж vзсэн юм байна. Yнэхээр сэтгэл хєдєлгєсєн сайхан эд байна лээ. Миний хувьд бол амьдрал даа 2дохь оо сууж байгаа юм. 1989 онд анх Хєвсгєл нууранд завиар зугаалж vзэж байжээ.

Цугалсан хvмvvс гэрийн ээжид Mother's day-ийн мэнд хvргэж бэлэг єглєє. Тэгээд бvгдээрээ махаа шарж идэх ажил даа оров. 2 газар хуваагдан мах шарсан боловч, манай талын гал муу асаад хамаг хvмvvс нєгєє тал руу явчихлаа. Гэвч vерхэлдээ vнэнч хэдэн цоглог залуус vлдэн галаа асаах гэж тэмцлээ. Тэгшээ "гал гал бадран ас, Ас ас бадран ас" гэж дуулсаны хvчэнд гал маань сайхан аслаа. Гэтэл нєгєє тал руу явсан Дэрмээ буцаад хvрээд ирэх юм. ズルイ. хихи

Уух юм нь таарсан, маш их мах шарж идсэн гоё BBQ боллоо. Амьдралийн минь бас нэг дурсгалтай, хэзээ ч мартахгvй єдєр боллоо. Мэдээж би бичлэг хийсэн бєгєєд мантаж хийгээд єнєєдєрийн бvх хvмvvст єгєх бодолтой байгаа.
Харих замдаа Тугаа хvv єдєр авсан зурагаа vзvvлсэн бєгєєд миний нойр хvрээд унтчихсан vеийн зурагийг авчихаж. Tэр нь ядаж байхад яг тасарчихсан юм шиг харагдаж байхыг яaнаа. Яaгаад хvн хvний мууд дуртай байдаг юм болоо гэсэн хихи. joke

Биднийг Єнєєдєр сайхан дальсан Тани-санийхад сэтгэлээсээ баярлалаа. Дараа бас гэрт нь очиж тєвєг удахаар болчихсон. 4649

Saturday, May 13

NEWS


NEWS гэдэг vг нь NORTH, EAST, WEST, SOUTH гэсэн vгнvvдээс гаралтай. Шинэ соргог, сонин хачин мэдээлэл нь 4 зvгээс цуглан NEWS болдог байна. Монгол хэлэнд та бид МЭДЭЭ хэмээн хэлдэг ч уг гарал vvсэл нь хаанаас бол? МОНЦАМЭ гэдгийг бол надаар тайлбарлуулалтгvй бvгд мэдэж байгаа биз дээ.
21 дvгээр зууныг Мэдээлэлийн зуун гэж нэрлэсэн нь зvгээргvй хэрэг бизээ. Сонин, Радиогоор эхлэн Телевиз, Интэрнэт гэх мэт єрєгжин тэлсээр єдгєє Media гэдэг vгэн доор мэдээлэлийн бух хэрэгсэл маш эрчимтэй хєгжиж байна. Сонин нь 1605, Радио 1920 оны 11 сарын 2, Телевиз 1929 оны 11 сар, Интэрнэт нь 1969 оноос тус тус эхлэл сууриа тавьсан байна. Гэвч хамгийн сонин нь энэ бvгдээс шинээр гарч ирсэн Media нь ах эгчээ хєгжилєєрєє тэргvvлсээр иржээ.

Єдгєє телевиз сонингvйгээр NEWSiig тєсєєлєх аргагvй юм. Дээр дурдсан 4н том Media нь NEWSiig дамжуулах єєр єєрийн онцлогтой байдаг.
Телевиз. Мэдээ гэхээр мэдээж хурд. Мэдээлэлийг маш хурдан дамжуулж чаддагаараа яах аргагvй телевиз нь Media дотор хамгийн хvчтэй нь. BBC, CNN–ээс эхлvvлээд орон нутагийн телевизvvд мэдээг газар дээрээс нь шууд дамжуулах хурдаараа бие биенээс єрсєлдєж байна. Гэвч телевизийн доголдолтой тал нь тухайн мэдээг бvрэн гvйцэд задлан тайлбарладаггvй. Ерєнхий тойм маягаар vзэгч бид нарт хvргэдэг.
Сєнин. Сонин нь хурдаараа телевизэд ялагддаж цаашидаа, явцгvй болж эхэлсэн ч телевизэд байдаг дутагдалыг нєхєн мэдээг маш нарийн задлан тайлбарлан бичих болжээ. Телевиз vзэх цаг завгvй хvмvvс, урьд оройн телевизээр vзээд хагас дутуу ойлгосон мэдээгээ маргаашийн сонин дээрээс бид уншидаг байна. Мєн телевизийнхэн сонирхолгvй гээд орхисон мэдээгээр дvvрэн байх нь ойлгомжтой.
Радио. Эхэлж гарч ирээд Залуусийг маш ихээр байлдан дагуулж байсан. Би анх 90ээд оны vед гэртээ FM радиотой хєгжимтэй болохыг маш их хvсдэг байж билээ. Гэвч радио нь яах аргагvй телевизд ялагдаж эхэлсэн. Мєн хvмvvс интэрнэтэд хэт татагдах болсоноор радио сонсох хvмvvсйин тоо маш ихээр буурч байгаа. Одоогоор хvмvvсйин хамгийн их радио сонсдог газар нь Машин. Тийм учраас радио нь замийн тvгжирэл гэх мэтийн мэдээгээр дагнаж байна.
Интэрнэт. Сvvлйин vед маш хурдацтай хєгжиж байгаа бєгєєд, дээрх бvх мэдээлэлийн хэрэгсэлийг хайр найргуй бут цохиж байна. Японы хувьд 2011 оны 7 сарын 11нд бvх телевизvvд нь Digital системд орох гэж буй. Тэр vед интэрнэтгvйгээр дэлхийг тєсєєлхєд бэрх болох биз дээ.

P.S Анхны бичлэг бєгєєд ойлгомж муутай болсон бол хvлцэл єчье. Уул нь телевиз, сонин хоёрын мэдээ дамжуулах хурдын тухай бичих гэж байгаад хадуурчилаа :-)

Wednesday, May 10

Дэлхий хэрвээ 100 хvнтэй тосгон байсан бол...

Tj-гийн орчуулсанийг эндээс


世界がもし100人の村だったら

  世界には63億人の人がいますが
  もしもそれを
  100人の村に縮めるとどうなるのでしょう。
  100人のうち

  52人が女性です
  48人が男性です

  30人が子どもで
  70人が大人です
  そのうち7人がお年寄りです

  90人が異性愛者で
  10人が同性愛者です

  70人が有色人種で
  30人が白人です

  61人がアジア人です
  13人がアフリカ人
  13人が南北アメリカ人
  12人がヨーロッパ人
  あとは南太平洋地域の人です

  33人がキリスト教
  19人がイスラム教
  13人がヒンドゥー教
  6人が仏教を信じています
  5人は、木や石など、すべての自然に
  霊魂があると信じています
  24人は、ほかのさまざまな宗教を
  信じているか
  あるいはなにも信じていません

  17人は中国語をしゃべり
  9人は英語
  8人はヒンディー語とウルドゥー語を
  6人はスペイン語を
  6人はロシア語を
  4人はアラビア語をしゃべります
  これでようやく、村人の半分です
  あとの半分はベンガル語、ポルトガル語
  インドネシア語、日本語ドイツ語、
  フランス語などをしゃべります

  いろいろな人がいるこの村では
  あなたとは違う人を理解すること
  相手をあるがままに受け入れること
  そしてなにより

  そういうことを知ることが
  とても大切です

  また、こんなふうにも
  考えてみてください
  村に住む人びとの100人のうち

  20人は栄養がじゅうぶんではなく
  1人は死にそうなほどです
  でも15人は太り過ぎです

  すべての富のうち
  6人が59%をもっていて
  みんなアメリカ合衆国の人です
  74人が39%を
  20人が、たったの2%を
  分けあっています

  すべてのエネルギーのうち
  20人が80%を使い
  80人が20%を分けあっています

  75人は食べ物の蓄えがあり
  雨露をしのぐところがあります
  でも、あとの25人は
  そうではありません
  17人は、きれいで安全な水を
  飲めません

  銀行に預金があり、財布にお金があり
  家のどこかに小銭が転がっている人は
  いちばん豊かな8人のうちの1人です

  自分の車をもっている人は
  7人のうちの1人です

  村人のうち1人が大学の教育を受け
  2人がコンピューターをもっています
  けれど、
  14人は文字が読めません

  もしもあなたが
  いやがらせや逮捕や拷問や死を恐れずに
  信仰や信条、良心に従って
  なにかをし、ものが言えるなら
  そうでない48人より恵まれています

  もしもあなたが
  空爆や襲撃や地雷による殺戮や
  武装集団のレイプや拉致に
  おびえていなければ
  そうでない20人より
  恵まれています

  1年間に、村では
  1人が亡くなります
  でも、1年に2人
  赤ちゃんが生まれるので
  来年、村人は101人になります

  もしもこのメールを読めたなら、
  この瞬間、あなたの幸せは
  2倍にも3倍にもなります
  なぜならあなたには
  あなたのことを思ってこれを送った
  誰かがいるだけでなく
  文字も読めるからです

  けれどなにより
  あなたは
  生きているからです

  昔の人は言いました
  めぐり往くもの、
  また巡り還る、と

  だからあなたは、
  深ぶかと歌ってください
  のびやかに踊ってください
  心をこめて生きてください
  たとえあなたが、傷ついていても
  傷ついたことなどないかのように
  愛してください

  まずあなたが
  愛してください
  あなた自身と、人が
  この村に生きてある
  ということを

  もしもたくさんのわたし・たちが
  この村を愛することを知ったなら
  まだ間にあいます
  人びとを引き裂いている非道な力から
  この村を救えます
  きっと        

 『世界がもし100人の村だったら』
                     池田香代子 再話
                     マガジンハウス ISBN4-8387-1361-4

First Реклам、CM, Commercial Message, コマーシャル...

Реклам 15 секунд байдаг. Учир нь "Ямар нэгэн зvйлийн тухай нэгтгэсэн бодолыг бусдад дамжуулхад хэрэгцээтэй хугацаа" нь 15 секунд гэнэ. Єєрийнхєє тухай танилцуулга хэлэх, ямар нэг бараа сурталчилхад ердєє 15 секунд хангалттай. Япон хэлэнд vг, vсэг нийлvvлээд 100 орчим тэмдэгт яриж болно гэж vздэг. Харин Монгол хэлэнд тооцоо хийсэн зvйл байдаг болов уу? Мобикомийн МSGээс улбаалан бодбол 170 vсэг байж болох юм.