Saturday, May 13

NEWS


NEWS гэдэг vг нь NORTH, EAST, WEST, SOUTH гэсэн vгнvvдээс гаралтай. Шинэ соргог, сонин хачин мэдээлэл нь 4 зvгээс цуглан NEWS болдог байна. Монгол хэлэнд та бид МЭДЭЭ хэмээн хэлдэг ч уг гарал vvсэл нь хаанаас бол? МОНЦАМЭ гэдгийг бол надаар тайлбарлуулалтгvй бvгд мэдэж байгаа биз дээ.
21 дvгээр зууныг Мэдээлэлийн зуун гэж нэрлэсэн нь зvгээргvй хэрэг бизээ. Сонин, Радиогоор эхлэн Телевиз, Интэрнэт гэх мэт єрєгжин тэлсээр єдгєє Media гэдэг vгэн доор мэдээлэлийн бух хэрэгсэл маш эрчимтэй хєгжиж байна. Сонин нь 1605, Радио 1920 оны 11 сарын 2, Телевиз 1929 оны 11 сар, Интэрнэт нь 1969 оноос тус тус эхлэл сууриа тавьсан байна. Гэвч хамгийн сонин нь энэ бvгдээс шинээр гарч ирсэн Media нь ах эгчээ хєгжилєєрєє тэргvvлсээр иржээ.

Єдгєє телевиз сонингvйгээр NEWSiig тєсєєлєх аргагvй юм. Дээр дурдсан 4н том Media нь NEWSiig дамжуулах єєр єєрийн онцлогтой байдаг.
Телевиз. Мэдээ гэхээр мэдээж хурд. Мэдээлэлийг маш хурдан дамжуулж чаддагаараа яах аргагvй телевиз нь Media дотор хамгийн хvчтэй нь. BBC, CNN–ээс эхлvvлээд орон нутагийн телевизvvд мэдээг газар дээрээс нь шууд дамжуулах хурдаараа бие биенээс єрсєлдєж байна. Гэвч телевизийн доголдолтой тал нь тухайн мэдээг бvрэн гvйцэд задлан тайлбарладаггvй. Ерєнхий тойм маягаар vзэгч бид нарт хvргэдэг.
Сєнин. Сонин нь хурдаараа телевизэд ялагддаж цаашидаа, явцгvй болж эхэлсэн ч телевизэд байдаг дутагдалыг нєхєн мэдээг маш нарийн задлан тайлбарлан бичих болжээ. Телевиз vзэх цаг завгvй хvмvvс, урьд оройн телевизээр vзээд хагас дутуу ойлгосон мэдээгээ маргаашийн сонин дээрээс бид уншидаг байна. Мєн телевизийнхэн сонирхолгvй гээд орхисон мэдээгээр дvvрэн байх нь ойлгомжтой.
Радио. Эхэлж гарч ирээд Залуусийг маш ихээр байлдан дагуулж байсан. Би анх 90ээд оны vед гэртээ FM радиотой хєгжимтэй болохыг маш их хvсдэг байж билээ. Гэвч радио нь яах аргагvй телевизд ялагдаж эхэлсэн. Мєн хvмvvс интэрнэтэд хэт татагдах болсоноор радио сонсох хvмvvсйин тоо маш ихээр буурч байгаа. Одоогоор хvмvvсйин хамгийн их радио сонсдог газар нь Машин. Тийм учраас радио нь замийн тvгжирэл гэх мэтийн мэдээгээр дагнаж байна.
Интэрнэт. Сvvлйин vед маш хурдацтай хєгжиж байгаа бєгєєд, дээрх бvх мэдээлэлийн хэрэгсэлийг хайр найргуй бут цохиж байна. Японы хувьд 2011 оны 7 сарын 11нд бvх телевизvvд нь Digital системд орох гэж буй. Тэр vед интэрнэтгvйгээр дэлхийг тєсєєлхєд бэрх болох биз дээ.

P.S Анхны бичлэг бєгєєд ойлгомж муутай болсон бол хvлцэл єчье. Уул нь телевиз, сонин хоёрын мэдээ дамжуулах хурдын тухай бичих гэж байгаад хадуурчилаа :-)

3 comments:

Хєлгєн. Б said...

NEWs gej ch uzdeg humuus bii. Shine zuiluud gej orchuuldag baihdaa.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.