Saturday, May 27

Гарчиггvй

Хvмvvсийн блогийг уншаад бардаггvй ээ. Аргагvй дээ. Бvтэн жил Gameдээд, дараа нь єєр юу ч билээ хийж байсан юм чинь. Одоо ингээд бодход 3 жил Японд юу хийгээд єнгєрєєчих вєє гэж хаяa єєрєєсєє асуух юм. Зvгээр л суугаад байсан гэвэл бас тийм биш юм аа. Мэдээж хvний нутагт ирсэнийх єєрчилєлт орсон л байж таараа. Ах маань ирээд намайг гайхсан нудээр ширтээд сууж байхыг нь би нэг бус удаа харсан. Миний чухам юун єєр болсон юм боллоо. Єєрєє ч мэдэх юм алга. Лав л гэртээ сууж байх даа дуугаа хураадаг болчихсон байна лээ. Ганцаараа 2 жил амьдарсаны нєлєє ч байж магад...

Тэр нэг бороотой єдєр аралын японд буугаад аль хэдийн 3 жил болжээ. Анх 19vvлээ чийглэг хvнд агаартай онгоцны буудал дээр цэцэг барьсан багшаараа угтуулсансан. Автобусаар байрандаа ирээд эхний гайхширалтайгаа таарлаа. 2 давхар, 4 єрєє жижигхэн гал тогоо бvхий байшин биднийг угтаж, 2 давхарт нь охидууд, нэг давхарт нь эрчvvд гэсэн ангилалаар орлоо. Шvршvvр нь ганцхан, Сvvлдээ эрэгтэй эмэгтэй хамаагvй нvцгэн гvйх болж билээ. Хvмvvсээ гэж...
Япoнд анхны єглєєгєє угтаад гэрлvvгээ утасаар яриж ээжийнхээ санааг амараагаад 2 дох гайширалтайгаа учир ваа. 8н жёгийн єрєєнд 6-уулаа амьдарч буй бидний байpны сарын тєлбєр нь хvний 3 ман гэх. Япон чинь дэлхийд амьжиргааний тvвшин єндєртэй. Тэгээд ч гvрийх гэж ирсэн юм чинь vзvvлээд єгнєє гэж хоорондоо ярилцсаар бvгд бvсээ чангалсан. 3 дахь хоног дээрээ сургуулиа очиж vзэх болсон бид бас л нvд бvлтэх шахлаа. Сургууль хvртэл мeтрoгooр 3 буудал гэнэ. Yнийг нь сараар тооцсон чинь миний нєгєє хармааны мєнгє сар хагас бололгvй дуусах шинжтэй. Тэгээд хvн гэдэг тийм veд цайрдаг л юм байна лээ. Юy ч бодохоо боллоо. Юун єр, юун японд ирээд монго хийх. Хоолны мєнгєє олох минь.
Сургуулийн нээлт ч сайхан боллоо. Монгол улсынхаа элчин сайдын яaман дээр зєвхєн Монгол сурагчтай Япон хэлний сургууль гэсэн тодотголтой бєєн найдвар тавигдсан 19 хvн эгнээд зогсож билээ. Одоо тэр 19 хvн бvгд єєр єєрийнхєє замаар замнаж дээ. Тэгээд єдєр хоног єнгєрсєє л...
Нэг л мэдхэд харaмаа хоосорлоо. Нєгєє Монголд байхад бараг л онгоцны буудал дээр буулгаад шvvд ажил чинь хvлээж байгаа гэсэн хvмvvс маань мурчихсан байна гэдгийг ч аажимдаа ойлголоо. Монголд зvvд мєрєєдєл шиг юм их сонсож дээ. Тэрэнд нь итгэлж л байдаг. Маниус шиг олон хvн хулихдуулдаг байх даа.
Ажилгvй хvмvvс архи эргvvлсээр асуудал нэг бус удаа босголоо. Монголд цагдаагийн машинд сууж vзээгvй хvн чинь японд ирээд сайн нєхєдийн буянд бvр єндєр хєгжилтэй орoны цагдаагийн машинд суугаад vзчихлээ. Хvнд ярих юмтай л боллоо гэсэн. Аав, ээж маань сонсвол би нvvрээ хаашин хийнэ.
За тэгээд бас нэг нартай єдєр ажилийн сураг гарч би гэдэг хvн цуг ирсэн залуутайгаа эгчийх нь байдаг газар болох Сайтама руу нvvлээ. Монголд байхдаа япончууд 1 цаг вагонд сууж ажил даа ябдаг гэдгийг сонсоод тэнэгээр нь дуудаж байсан хvн чинь одоо єєрєє тэр амьдралийг нь биеээрээ vзэж байх гэж. Яaхав зvгээр л юм байна лээ. Баатар хvн зогсоогоороо унтдагийг бас вагон дотор сурсан даа. Хожимоо муриулчихсан л болохоос найзынхаа эгч болон бусад сайн санаат монгол хvмvvсйин буянд ирээд 10 кило турсчихсан байсан махаа эргvvлэн олж авлаа. Тэгж байтал сургууль ч амарч, мєнгийг нь бодоод би гэдэг хvн хєдєє очиж хими цэвэрлэгээнд ажилахаар гараад єглєє. Монголд бол зvглэгч vгvй байсан хvний баастай алчуур угаалгийн машинд /мэдээж гэрт байдаг угаалгын машин биш/ шидээд л... Филлипин, Пакистан, Япончуудтай мєр зэрэгцэн ажилсаар нэг сарыг vдлээ. Тоокёо ортол амьдрах байшин гэсэн асуудал угтаж байна. Бараг л хvчээр л шахуу 4 охиныхоо амьдaрч байсан 2 давхар байшинд очоод 1 давхарт нь амьдарчихлаа. Бас л ажилгvй єдєр хоногууд... Тvрvvвч нимгэрээд л... Нэг шуудангийн ажил ашгvй олдож гараад шидлээ. 14 цаг суух эрхгvй ажил байлаа. орой 5аас єглєє 8 хvртэл. Дунд нь 1 цаг хєлєє амараана. Хvн гэдэг амьтан тэгээд яваад байхийг нь яaнаа. Манай сургуульд коохай ирж байна гэнэ. Би чинь ингэж сэнпай болох гэж. хихи
Ажилах хугацаа дуусаагvй байтал сургуулиас дуудаад яах аргагvй болж буцалаа. Уул нь мєнгєє бодоод суруулиа хаяaд ажилчихмаар л санагдаж байсан. Гэвч бас нэг зорилго гэдэг юм дотороос чангаагаад хичээл номондоо шамдлаа. Єєрийгєє яая гэж байж бас коохай нартаа ажил олж єгєх гэж их гvйсэн дээ. Даанч хvн гэдэг амьд биeт чинь ойлгодоггvй юм байна.
Олон ч хvнд хулихдуулсан даа. Энд нэг юм толгой руу шаагаад л авах шиг болж билээ. Монголд байх даа "Япон хvн ёс суртахуунтай, гeрман хvн цэвдэг" гэх мэтээр хvмvvсйиг vндэстэнээр нь ялгаж боддог байж. Мэдээж vндэстэний ялгаа байдаг ч энэ дэлхий гэдэг гариг дээр амьдарч буй ХVН гэдэг амьд биeт бvгд л адилхан юм бодож, адилхан юм хvсэж мєрєєддєг, хvн гэдэг утагаараа хоорондоо ялгарах юмгvй юм байна гэдгийг ойлгож билээ. Япон хvмvvс доторч хvн хулихдах нєхдvvд зєндєє байдаг. Бvр хvн итгэмээргvй траншаны хvмvvс ч бий шvv.

11 сард нэг ажилийн ярилцлага єглєє. Тэнцээд, цалинг нь бага гэж их л голсон ч орж билээ. Гэвч тэр ажилаа єнєєг хvртэл хийнэ гэж яхан мэдэх билээ дээ. Тэгээд шинэ жил дєхєж байтал амьдарч байсан байрнаасаа хєєгдлєє. Одоо би хаачих болж байна. Амьд хvн аргатай гэдэг шиг ямарч байсан нэг юм олоод орлоо. Тэгээд 4vvлээ орох байтал 2 маань амьдралаа хоогоод яваад єглєє. 4 сарын дараа нєгєєх маань амьдралаа хєєгєєд явлаа. Японд ирээд хамгийн удаан цугтаа байсан найз.

Ингээд л би гэдэг хvн ганцаараа амьдарч эхэлсэн дээ. Япон хэлний сургуулид маань 40єєд оюутан байсан боловч 5хан нь сургуулиа тєгссєн юм даа.
Тєгсєєд мэрэгжилийн сургуулид орсон доо. Ганцаараа амьдарсан 2 жилийн хугацаандаа Game, чат гээд цагыг єнгєрєєх гэж оролдсонсон. Ганцаараа байхаар дуугай болдог тал байж магадгvй юм. Угаасаа тэгж их яридаггvй байсан дєє.
Мэдээж 3 жилийн хооронд юу болсоныг бvгдийг бичих боломжгvй. Хоолгvй хонох, тогоо таслуулах, за утас бол байнга... Гээд Монголд байхдаа аав ээждээ эрхэлээд амьдралийн жижигхэн сауудалийг анзаардаггvй байсанаа мэдэрсэн. Ажилаасаа ядараад орж ирсэн ээж маань vргэлж аяга цай чанаад тавичихад ядаг байнаа гэдэг vгнийхэн vнэ цэнийг бас энд ирээд л ойлгосон...

Хvн ойлгохооргvй хагас дутуу юм бичсэндээ хvлцэл очьэ. Японд хувийн зардалаар ирэхийг бодож байгаа хvнд маш сайн тооцож vзэх хэрэгтэй шvv гэж зvблvх гэсэн юм. Мvн залуусаа Мєрєєдєлєєсєє хэзээч битгий ухараарай!!!

2 comments:

Dulu said...

"Єнгєрсєнийг мартахгvй гэж єєртєє зориулав" сайхан хэлжээ.
Хvн хаанаас ирсэн бэ, єєрєєр хэлбэл хэн байсан бэ гэдгээ хэзээ ч мартахгvй байх ёстой юм шиг. Гэхдээ энэ нь мэдээж єсєж дэвжиж, хєгжих ёсгvй гэсэн vг биш юм.
Амжилт!!!

Jason Ch said...

Tiimee, saikhan helsen baina. Gazar gazariin amidral tes ondoo baih yumaa bie bieneesee.