Friday, June 2

6 сарын 1

Єглєє эрт босоод, хамгийн гоё хувцасаа ємсєєд, Ээж аавдаа хєтєлvvлээд, дуртай мєхєєлдєс, амттанаа авхуулаад, хvvхдийн парк ордог байж дээ. Нэг л гоё єдєр. Эсвэл аав ээжийнхээ ажил дэр очиж бэлэг аваад л... Би нэг удаа ээжинхээ ажил дээр очиж гvйлтийн тэмцээнд орж тvрvvлээд бэлэг авч байсан аа маш сайн санаж байна. Даанч бэлэг нь юу байснийг сайн санадаггvй ээ. Хvн болгонд 6 сарын 1ний тухай янз бvрийн дурсамжууд байдаг биз дээ. Та нар ийм нэг дууг санаж байна уу?

Хvvхэд насанд хvргэж єгдєг галт тэрэг
Хэрвээ байдаг бол
Хvн болгон сууна даа гэж
Хаяа би боддог юм
Ийм сайхан, тийм сайхан
Бага насаа би хайрлаж явнаа, хайрлаж явнаа...
20 жилийн ємнє би хурдхан том болох юмсан, ядаж л томчуудад загнуулахгvй хvссэн юм аа хийж болхоор болно гэж мєрєєддєг байж дээ. Аа 10 жилийн ємнє 9 дvгээр анги охин эргvvлэн парк дээр шоудаж ябсан. Бодох санах юмгvй.
Харин одоо буцад хvvхэд болохийг хvсээд дээрх дууг амандаа аялаад сууж байна. Хvн гэдэг нийгэмд ороод амьдрал гэдгийг улам ойлгоод ирхээрээ яагаад хvvхэд насруугаа тэмvvлдэг юм бол? Ах маань 3 настай хvvхэд дэлхий дээр хамгийн ариухан сэтгэлтэй байдаг. 4 настай болхоороо ийм ч тоглоом тиймч тоглоом гээд дэтгэл нь бохирдож эхэлдэг гэж билээ. Yнэн ч юм шиг. Эсвэл том болохоор амьдралийнхаа асуудалдаа туйлдаад, олон юм бодоод, стрэссээ дийлхээ болихоор эргээд хvvхэд болохийг хvсдэг юм болов уу? Томчууд бидний бvтээсэн нийгэм бохирдож заваарсан юм болов уу даа. Тэнд Африкд єлсєглєн, энд Камфожи, Чичэн, Иракад дайны утаа дарагдаагvй байсаар л...
Гэтэл єнєєдєр хvvхдийн баяр. Дэлхий дээр хэдэн хvvхэд баярлаж чадаж байгаа бол?
10, 20 жилийн дараа би юу мєрєєдєж суух бол. Магадгvй буцаад 26 насруугаа буцах юмсан гээд санааширч байх байх даа. Дэлхий ч одоогоосоо дээрдэх юмгvй Тэнд нэг нь олсоод л... Энд нэг нь газар булсан минид єртєєд л... Монголчууд дэндvv жаргалтай юм аа.
Ингээд дуусгахгvй бол энэ бодолын хэлхээс дуусахгvй нээ...

No comments: