Saturday, May 20

Хариулт олоогvй асуултийн хариу


Улам л єєрийгєє жижигхэн гэдгийг мэдрэх юм. Монголд нэг хувийн дээд сургуульд сурч байхдаа МУИС-ын тvvхйин багшаар Монголын тvvхйиг заалгаж байж билээ.
Шанюv, тvvнйи хvv Модон Тємєр /зєв тогтоосон уу яасан/ 2-ын тvvхээр Монгол улсийн тvvх эхэлдэг юм шиг санагдатал заалгаж билээ. Чингисийн євчины хvчинд vр хvvхэд, удам судараар нь агуу хvнийхээ тvvхйиг гомдохооргvй толгойруугаа багшаар чихvvлсэнсэн. Тvvх ч цааш vргэлжилсээр... Мэдээж Тогоонтємєр, Амарсанаа, Цогт хун тайж гээд Монголийн тvvхийг цаг vеээр нь єєрийнхєє vзэжээр зааж єгч билээ. Тvvх ч vргэлжилсээр социализмын vе ирхэд нь би гай таарч хичээлээ таслаад сонсож чадаагvй юм. 10 жилдээ заалгаж байснаас хэтрэхгvй зvйл заалгаад байхаар сурах эрмэлзэх буурах нь аргагvй биз дээ. Тэгээд миний мэдэх Ардчилсан монголын тvvх. /би сайн мэдэх болов уу?/
Монголын тэр тvvхйин шинжлэх ухаанд байдаггvй тvvх олон байдагийг японд ирээд мэдлээ. Бидний мэдэх Япон Монголын дайн гэж хvvхэд байхаасаа сонсож ирсэн тvvх маань Дэлхийн тvvхэнд Орос-Японы зэвсэгт мєргєлдєєн болоод дуусах жишээтэй. Єєрєєр хэлбэл Монголчууд бид дайн vзээгvй ард тvмэн. Япончуудын ємнє "Та муусай нарыг цагтаа ялж явлаа" гэж цээжээ дэлддэг нэгэн бахархал маань нvдний ємнє усанд живчихлээ.
Yнэн бодит байдлыг мэдэх тусам єєрийгєє мэдлэг нэмгэнд дотор бачимдаад... Мэдээж хvн болгон мэддэггvй тvvхээ мэдэхийн тулд гадаад хэл сураад байх асуудалтай. Жишээлбэл би гэхэд найруулагч мэрэгжилд мэрэгших гээд гуйж байна. Єєртєє ахдсан мєрєєдлийн хажуугаар тvvхээ судлах цаг гаргаад суух хэцvv. /чадах ядахаара цаг гаргадаг ч гэсэн хvрэлцэхгvй. Мэрэгжлийн хэллэг тогтоохоос эхлvvлээд.../

Яaвал монголчууд тvvхээ гадныханд нvvр бардам ярьдаг болох вэ?
Энд хэн нэгэн японтой уулзаад монголын тvvхийн талаар яриxaас айдаг болоод байгаа. Учир нь тэдний хэл дээр монголын тvvхйин талаарх мэдээлэл маш их байдаг. Гэтэл бид социализмээр 70аад жил гувиулсан тvvх заалгаад, ардчилалын давалгаанд тvvхтэй манатай байсан болохоор над шиг хvмvvс цєєнгvй байгаа гэж єєрийгєє тавишруулж байнаа даа. Мєн бид хэдий болтол гадаад хэл дээpх тvvхээ мэдэхгvй явах юм болоо? Орчуулж эхэлцгээе гэж УРИЛАЖ байна.

Єнєєдєр Монгол туурагтны Цахим єртєє сайтаас Хайлж буй Дээд Монгол! гэсэн Кэмбрижийн их сургуулийн Д.Бум-Очирийн илтгэлийг уншаад хариулт олоогvй асуултынхаа хариуг оллоо. Хэдхэн хоногийн ємнє Хаварын баяр дууссан орой хэдэн найзуудтайгаа Монгол, Євєр Монголын асуудалаар мэтгэлцэж байсан маань санаанд ургаад ирлээ. Тухайн єдєр мэтгэлцээнд оролцож байсанаас хэдэн хvн энэ нийтлэлийг уншсан байсан бол?
Нэг найз маань " Євєр Монголчууд биднийг бодвол бичиг vсэгийн соёлоо авч vлдсэн, Харин бид /буюу ар монгол/ юу авч vлдсэн юм бэ? " гэсэн асуулт тавихад би хий дэмий бухимдаад єнгєрсєн билээ. Надад хариулах vг олдоогvй. Хэн нэгэн Хятадууд Євєр монголчуудад цусаар уусгах бодлог явуулаад одоо бараг цэвэр цустай хvн байхгvй болсон. Бид цусаа цэвэр авч vлдсэн гэх нь сонсогдож байсан. Єєрсдийгєє одоо болтол Монгол хvн гэж бодсоор яваа Монгол угсаатанууд сонсвол /угаасаа сонсож байсан/ сэтгэлд нь ямар их сэв суух болдоо.
Гэвч бид Монгол цуснаасаа илvv Чингисийнхээ нэр тєрийг авч vлдсэн зvйл байдаг. Тусгаар тогтонсон Монгол улс гэдэг нь Монгол угсаатаны бахархал мєн. Дээрх илтгэл дээр Дээд монголчуудын " Дэлхий газарын зураг дээр Тvвд гэдэг улс байдаггvй харин Монгол гэдэг улс байдаг " гэдэг vгийг уншаад тусгаар тогтнолын тvлvv цусаа урсгасан Євєг дээдсийнхээ ємнє одоогийн тэр цээжээ дэлдэж байгаа залуусын ємнєєс ичих шиг л болсон. Нэг жишээ хэлхэд цагтаа дэлхийг соёл, цэрэг бvх юмаараа байлдан дагуулж байсан РОМ гvрэн гэхэд одоо бий билvv.
Євєг дээдсийн минь бидэнд vлдээсэн энэ их нэр тєрийн ємнє бид Ар монголчууд " Юугаа авч vлдсэн юм бэ? " гэж хэлэх эрхгvй хvмvvс. Тусгаар тогтнолоо авч vлдэхийн тулд бичиг vсэг, ёс занцшилаа золиосолсон євєг дээдсээ уучилах ёстой биш vv.
Хужаа гэж ад vзэгдсээр байгаа Мoнгол угсаатануудаа улам илvv судлан таних хэрэгтэй гэсэн бодол тєрлєє.

Монгол угсаатануудаа хvндлэн харицах юмсан даа. Тэдэнд биднээс єєр гар сарвайх хvмvvс бий билvv. / by Бум-Очир/

No comments: