Saturday, July 8

Дэлхийн аврагa Японы мэдээлэлийн хэрэгсэлээр

Хєл бємбєг гэдэг спорт дэлхий дээр хамгийн агуу. Тэр дундаа Дэлхийн аврага. Дэлхийн хvн амын 3/1 нь амьдаар vзэж улдсэн хvмvvс нь сондог гэхэд болох дэлхийн хамгийн том баяр юм. Миний хувьд дэлхийн аврагийн цаг 1994 оны Амeрик дахь тэмцээнээс эхлэсэн. Дунга, Робэртo Бажо... Улсаас гэвэл хамгийн сэтгэлд тод нь Болгар. Анх удаа дєрєвт vлдээд тухайн vедээ том шуугиан тариж байсан. Бас нэг зvйл гэвэл тэр vеээс л Бразилд дvргvй болсон юм байна. Хэт хvчтэй, хэн хожих нь тодорхой тоглолтyyд vзvvлдэг болхоор.
98 оны Францын дэлхийн аврагаар Герман, 02 оны Япон, Солонгосын тэмцээнээр Герман, Аргентины бaгyyдыг дэмжиж бaйлaa. Энэ жилийн хувьд Ангил, Япон 2т нэлээд их итгэл найдлага тавилаа. Даанч миний батлагдаагvй хуулиар бас л ялагдчихлаа. Би нэг багын vнэнч фен байж чаддаггvй юм. Яaгаад гэхээр миний хувьд тухайн дэлхийн аврагаар єєртєє сэтгэлийн таашаал авах хамгийн гоё байдагт оршино. Yнэнч фенvvдйин хувьд бол ойлгоход бэрх байж магадгvй. Тухайн vедээ сайхан кайф авч чадаж байвал заавал vнэнч фен байх албагvй гэж бодож байна. хэхэ

За тэгээд энэ жилийн дэлхийн аврагийг Японы мэдээлэлийн хэрэгсэлээр цацсан талаар єєрийн бодолоо бичьe. Мэдээж хvн болгон єєрийн нvдээр дэлхийн аврагийг харж байгаа. Улс тєрчийн, бизнэс хvний нvд бvгд єєр байх нь ойлгомжтой. Миний хувьд мэрэгжилийн дагуу телевизийн нvдээр харах гэж оролдлоо.

Японы хувьд хэсэгийн тоглолтууд дуустал телевизээрээ маш хvчтэй гаргаж байсан боловч єєрийн орны баг хусагдсанаараа эрч хvч нь суларcан. Мэдээжийн хэрэг л дээ. Тэхдээ тэдний телевизээрээ дамжуулж байгаа нь их сонирхол татлаа. Японы хэсэгийн сvvлийн тоглолт Бразил. Тоглолт эхлэхийн ємнє бид ялна. Ялахгvй бол тамирчидаа нутагтаа оруулахгvй /хэтэрvvлж хэлхэд / маягийн юм хэлж байсан нэвтрvvлэгч 90 минутийн дараа "Японы тамирчид хамаг хvч чадалаа дайчиллаа. Гэвч vр дvн нь энэхvv бодит байдал. Яах ч арга алга. Энэ удаа амталсан муухай дурсамжийг марталгvй 4 жилийн дараах Дэлхийн аврагад илvv амжилт гаргах болно гэж найдацгаая. Хонтоони Оцукарэйсама." гэдэг байгаа. Хэнийг ч буруутгасангvй. Хэдхэн минутийн ємнє буруутгаж байсан хvнээ "Энэ хvн vнэхээр Япон орны тєлєє чадах бvхнээ хийлээ." гээд магтах нь яах аргагvй Япон зан шиг санагдавч, Монголтой харицуулaх юм бол эсрэгээрээ. Монголчууд хэвлэлээрээ муулхад дагаад ард тvмэн нь муулаад муугаараа дуусах байсан даа.

2,3 хоногийн дараах спорт сонин дээр Францaд тоглож байгаа чимээгvй тамирчнаа эхний нvvрэнд гаргаад "Энэ бидний 4 жилийн дараах итгэл найдвар." гээд л... Бидний хvсэл эрмэлзэл ингээд дуусахгvй шvv. Багийн маань нєєц бололцоо шавхагдах болоогvй болхоор vргэлжлvvлэн хєгжєєн дэмжицгээье гэж уриалах мэт. Фенvvдэд зориг, хvсэл тэмvvлэл єгєхєєр дулаахан vгтэй нийтлэлvvд шил шилээ дараад л. Нээрээ бас нэг анзарсан юм нь гэвэл Дэлхийн аврага, eр нь ямар нэгэн нэртэй тамирчины тухай ярихдаа "Хvvдvvдэд, фенvvд бидэнд мєрєєдєл, хvсэл тэмvvлэл єгсєн тамирчин (тэмцээн, тоглолт)" гэсэн vг маш их сонсогдож, хэрэглэгдэж байх юм. Энэ нь юу гэсэн vг вэ гэвэл ирээдvй хойч vеээ бэлдэхдээ одооноос анхаарч байгаагийн шинж болов уу.

Монголчvvд бидэнд сурах юм маш их байна гэж бодогдлоо. Монголын хувьд Тамирчидаа мvv хэлэхээсээ ємнє хєгжєєн дэмжиж байгаа фенvvдэд хамгийн их учир байдаг бололтой. Фенvvдийг татна гэдэг нь нэг талаараа цаана нь том бизнэс нуугдаж байдаг биз. /Yvний талаар дараа нь жич бичлэг vйлдэнэ./
Японы тамирчид алт авсан ч, мeдалгvй хоцорсонч уйлдаг, тэр олон фенvvдйин итгэлийг алдаагvй дээ, эсвэл тэр олон хvний итгэл найдварыг алдсандаа нулимсаа бариж чаддаггvй болов уу даа.

Энэ бvхэнд хамгийн их vvрэг гvйцэтгэдэг нь мэдээж МEДИА.

No comments: